card

МЭРГЭЖИЛТЭН ЗӨВЛӨЖ БАЙНА: ХУРИМЫН УГТАЛТЫН ҮЙЛЧИЛГЭЭ ХАМГИЙН ОНЦГОЙ БАЙХ ЁСТОЙ

Угталталтын үйлчилгээнд тохиромжтой шилдэг коктейль жорууд

“Өөдлөх айл үүднээсээ” гэдэгчлэн хуримын ёслолын “угталт” хэсэг тухайн хуримын өнгө төрхийг тодорхойлно. Зочдыг маш найрсгаар угтаж авах нь тэдний хувьд маш том хүндлэл шүү дээ. Манайхан аливаа баяр ёслол, арга хэмжээний угталтын үйлчилгээнд халуун вино, оргилуун дарсыг ихээр ашиглах нь түгээмэл. Гэтэл “угталт” хэсгээр тухайн арга хэмжээний зохион байгуулалтын төвшинг тодорхойлж байдаг. Тиймээс ханаа, хэзээ, хэнд зориулан угталтын үйлчилгээг хүргэх вэ гэдэг нь хамгийн чухал.


 

story-image

  “Mongolian bartender club”-ийг үүсгэн байгуулагч, бартендэр Э.Жамсран:


Бид Mongolian bartender club-ийг үүсгэн байгуулаад жилийн хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд багагүй ажлыг хийж бүтээсэн байна. Би “угталтын үйлчилгээ”-г юу юунаас илүү онцгой байлгах тал дээр тодорхой төвшний жишиг тогтоохоор ажиллаж байгаа бөгөөд дан вино, оргилуун дарс гэлтгүйгээр төрөл бүрийн шинэлэг жор бүхий бренд коктейлийг “Угталтын үйлчилгээ”-ий цэсэд оруулсан юм. Коктейль бол сэтгэл зүйч ундаа. Тухайн хүн угталт дээр  бартендрийн хийсэн коктейлийг амсаад л уур бухимдал, сэтгэл гутрал, стерээсээ баяр баясгалан, сайхан мэдрэмжээр солих бүрэн боломжтой байдаг. 

Зуны дэлгэр өдрүүдэд хурим найраа төлөвлөж, гал голомто бадрааж буй хосууддаа зориулан манай сайтын зочин Mongolian Bartender Club-г үүсгэн байгуулагч Э.Жамсран та бүхэндээ нэрийн коктейль жоруудаа санал болгож байна.