card

MEGHAN TRAINOR ХУРИМАА ӨВӨЛ ХИЙХИЙГ ХҮСДЭГ

Түүний энэ хүслийг ирээдүйн нөхөр нь сонсоо болов уу?

Түүний хувьд энэ жил тун завгүй өнгөрч байна.  Дуучин бүсгүй 3 дахь цомог болох "Treat Myself"-г амжилттай гаргасан төдийгүй, ирээдүйн амьдралынхаа талаар бодитой төсөөлөлтэй болсон нь түүнийг энэ жил ихээхэн хөдөлмөрлөж байгааг илтгэнэ. Учир нь тэрээр хуримынхаа төлөвлөгөөг гаргаад амжсан юм.


24 настай поп дуучин бүсгүй өнгөрсөн оны 12 дугаар сард жүжигчин Daryl Sabara-тай сүй тавьсан юм. Бид түүнийг Spy Kids киногоор нь сайн мэднэ. Тэд өөрсдийн төлөвлөж буй хурим болоод, гэр бүлийнхээ талаар тун удахгүй дэлгэрэнгүй мэдээлэх болно гэдгээ саяхан мэдэгдсэн юм. Meghan trainor өмнө нь энгийн нэг талбайд барбикю меню бүхий хурим хийнэ гээ боддог байсан бол одоо түүний сэтгэл нэгэнтээ 180 градус эргээд байна.


Тэрээр  Entertainment Tonight шоунд өгсөн ярилцлагадаа: “Би зул сараар хуримаа хийхийг хүсэж байна. Учир нь зун дэндүү халуун, давчуу шүү дээ...Биднийг хурим дээрээ бүжиглэхэд бүх зүйл сайхан, амар тайван, сэрүүхэн байх нь илүү дээр гэж би бодож байна” гэж ярьсан юм. Түүний сүйт залуу Sabara 12 дугаар сарын 22-нд буюу Meghan-ий төрсөн өдрөөр хуримаа товлохыг санал болгосон ч дуучин бүсгүй төдийлөн дэмжээгүй гэнэ.


Ямартай ч тэдний хурим цастай цуг ирэх нь... Ирэх өвлийг тэсэн ядан хүлээе.

Харин та хэзээ хуримаа хийхээр товлож байна?