card

ХУРИМЫНХАА ТОВЧ ТӨЛӨВЛӨГӨӨГ ГАРГАЦГААЯ!

Wedding map буюу хуримын зураглал ашиглацгаая

Догдолж байна уу? Хосууд минь. Амьдралынхаа хамгийн том сонголтыг баталгаажуулах өдөр тань товлогдсонд баяр хүргэе!

         Одоо л асуудал эхэлнэ дээ. Хүндхэн туршлагуудыг дурьдвал найз нөхөд, танилаараа дамжуулан ярьсан уран бүтээлчид цагтаа ирэхгүй байх, цагийг нь тулгаад илүү үнэ хөлс нэхэх, хуримын өдөр хөтлөгч нь утсаа салгаад алга болох... Одоо яах вэ? туслаач гэсэн хэцүүхэн тохиолдолтой бид цөөнгүй таарч байсан шүү.

      Ингэхгүйн тулд танд wedding map тус болно. Товчхондоо энэ бол таны хуримыг бүхэлд нь амжилттай болгож, аз жаргалтайгаар дуусгах бяцхан төлөвлөгөө юм. Үзгээ аваад хуримынхаа тухай бүхий л насаараа төсөөлсөнөө бичих, зурах, дүрслэх замаар цаасан дээр буулгахыг хуримын зураглал /Wedding map/ гэнэ. Харин одоо хуримын зураглалдаа юу юуг тусгах вэ? Дараах зөвлөгөөний дагуу та өөрийхөө хуримын зураглалыг гаргаарай. Зугаатай байх болно.

 
  • Зочдын лист

Хамгийн жаргалтай мөчийг тань хуваалцах хайртай дотны хүмүүсийнхээ жагсаалтыг гаргаарай. Хэн нэгнийг үлдээсэн байхвий дахиад нэг нягтлаарай.


  • Хуримын цэнгүүн болох газрыг сонгох

      Задгай талбайд хуримаа хийх хүсэлтэй маш олон хосууд байдаг боловч манай нөхцөлд тэр бүр боломж нь бүрдээгүй л  байна. Харин хотын төвд байрлах ресторан бол сонголт их. Гэхдээ 300-аас дээш хүн хүлээн авах ресторан гарын 10 хуруунд багтахаар цөөн бий. Захиалга өгөхдөө тухайн газраа LED дэлгэцтэй, хөгжмийн дуугаралт, гэрэл техник сайтай эсэхийг лавлаж, рестораны цэвэр байдал, үйлчилгээ, гаднаас оруулж болох зүйлс, төлбөрийн нөхцөл зэрэг бүгдийг сайн тохиролцож гэрээ байгуулах хэрэгтэй. Мөн хуримын ордонд орох бол хоёр сарын өмнө захиалгаа өгдөг гэдгийг сануулахад илүүдэхгүй.


  • Чимхлүүр ажлууд их бий шүү!

      Хуримын бэлтгэлийн салшгүй хэсгүүдийг мартаж болохгүй. Урилга, үсчин, нүүр будалт,  ёслолын хувцас, хуримын бялуу, хөтлөгч, хамтлаг дуучид, рестораны чимэглэл, зурагчин, зураглаач, хайртдаа барих гэнэтийн бэлэг гээд бүгдийг шийдэх хэрэгтэй болно.  


  • Хуримын өдрийн тансаг костьюм, үлгэрийн цагаан даашинз

       Худалдаж авах уу, түрээслэх үү эртхэн шийдэх хэрэгтэй. Нэг үеэ бодвол энэ төрлийн үйлчилгээ үзүүлдэг дэлгүүр, хувь хүн, байгууллага олон болж бүтээгдэхүүн үйлчилгээ нь дэлхийн жишигт нийцэж байгаа сайхан мэдээг дуулгахад таатай байна. Хамгийн гол нь цаг нь тулаад ирэхээр хосуудад сонголт хийхэд маш хэцүү болдог. Эргэлзэх үед дээр гаргасан “wedding map” чинь тус болно.


  • Лавлаж асуугаарай!

       Хуримын нийт зардлын ихэнхи хувь нь рестораны үйлчилгээнд зарцуулагддаг учир урьсан зочид руугаа дор хаяж 3 хоногийн өмнө "Та хуриманд минь ирнэ биздээ?" гэж эелдэгээр асуугаарай. Тэгэхгүй бол 300 хүний ширээтэй 250 зочинтой хурим болох вий!


  • Мэргэжилтнүүдэд даатга

       Эцэст нь хуримаа ерөнхий байдлаар төсөөлөөд бал цаас авч жагсаалт гаргаад түүнийхээ дагуу хөөцөлдөөд явахаар ой, тоймгүй олон ажлууд ундарч, эргэлзээтэй сонголтуудтай тулгарч хэдэн сарыг өнгөрүүлсний дараа амьдралдаа ганцхан тохиох хуримынхаа өдөр ч мөн л тайван сууж чадалгүй баярт мөчөө өнгөрүүлбэл муухай биз дээ. Тиймээс хийж буй ажлаа хамгийн сайн мэддэг, туршлагатай, мэргэжлийн байгууллагад дээрх ажлуудаа даатга. Цаг заваа хэмнэж аль болох нэг газраас олон төрлийн үйлчилгээ авах нь санхүүгийн хувьд хэмнэлттэй бас эрсдэлгүй байдгийг энд хэлээд илүүц байх. Гагцхүү урьд нь хийж бүтээсэн ажлуудын баримт, туршлагуудыг нь үндэслэн найдвартай зөв газраа сонгох нь чухал. Мэдээж эдгээр олон зүйлсийг багц болгон BRAND MEDIA GROUP хосууддаа санал болгож байгаа. Энэ олон зүйлсийг багтаасан багцын үйлчилгээг мэргэжлийн баг хамт олон тухайн өдөр эхлэхээс дуусах хүртэл бүрэн хариуцдаг гэдгийг дуулгахад таатай байна.